МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн хоёр дахь өдөртөө үргэлжилж байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож байгаа. Уг зөвлөлгөөний үеэр МАХН-д шинээр гишүүн болох, гишүүнчлэлээ сэргээхээр хүсэлт гаргасан хүмүүст намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар батлахыг нь гардууллаа. Гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийн дотор МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д гарсан төлөөлөгч С.Нацагдорж, тус дүүргийн 12-р хорооны Засаг дарга Ж.Батсайхан, 20-р хорооны Засаг дарга Д.Морхоо, 13-р хорооны Засаг дарга А.Туяа зэрэг хэд хэдэн хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Харин Удирдлагын Академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн эрхлэгч доктор Л.Ариунаа, Удирдлагын академийн Социологи сэтгэлзүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Хэрлэн 400 гаруй хүн  шинээр гишүүнээр элсэн орж батлахаа гардан авсан юм.

            МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Нацагдорж батлах гардан авах арга хэмжээний үеэр “Анх энэ намын батлахыг гардан авсанаас хойш дахин намдаа эргэн ирж байгаадаа баяртай байна. Ууган намдаа зүтгэх нь нэр төрийн хэрэг ” гэлээ.