УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гишүүдээс цаасаар авчээ.

Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх юм. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ. 

Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батална.