Алдарт дуучин Shakira Бразил 2014 хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулсан “La La La” дуундаа хэдхэн хоногын өмнө клип хийж Youtube хуудаснаа цацсан билээ.

Тус клипнд түүний нөхөр Gerard Pique болон Cesc Fabregas, Lionel Messi зэрэг энэ цаг үеийн хөл бөмбөгийн одууд тоглосон нь үзэгчдэд маш ихээр хүржээ. Алдарт дуучин Shakira нь 2010 оны дэлхийн аваргаар “Waka Waka” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан бол World Cup 2014-т “La La La”  дуугаараа мөн л байлдан дагуулж эхлээд байна.