Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нийг "Инээдмийн баяр - Тэнэгүүдийн өдөр (April Fool's Day, День Смеха - День Дурака)" хэмээн нэрлэж нэгнийгээ шоглон, бяцхан мэхэлж хөгжилддөг уламжлал дэлхий дахинд тогтжээ.


Энэ өдөр гэр бүлийн хүрээнд болон хөрш гээд бүгд л нэгнээ хууран мэхэлж, эвгүй байдалд оруулах хөгжөөнт тоглоом бөгөөд үүний дараа "Дөрөвдүгээр сарын нэгэн шүү" хэмээн нөгөө хүнээ хэлж тайвшруулдаг.


ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ЭНЭ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Францчууд шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг.

Харин Европын ихэнх оронд "Тэнэгүүдийн өдөр" гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд орно гэж үздэг.

Америк болон Их Британи XVIII зуунаас "хуурдаг өдөр" хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүх бий.

Ромын алдартай 10 гладиаторХарин Германчууд "хамгийн азгүй" өдөр хэмээн тэмдэглэдэг.

Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь билгэдэж азгүй, инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

1994 онд Америкийн "National Public Radio" чихэн дээрээ "Pepsi" гэсэн шивээс хийлгэсэн хүн бүхий л амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичгээр шагнана гэж мэдээлжээ. Гэтэл бүтэн хэдэн өдрийн турш шивээсийг хийлгэсэн залуус утас цохисон байна.

Мөн 1957 онд "BBC" телевиз Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул түүнийгээ яахаа мэдэхгүй байгаа тухай бичсэн байна. Аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үр бүтээж түүнийгээ цэцэглүүлж чадсан гэжээ. Гэтэн уншигч үзэгчид үүнд үнэмшин гоймон тарих тухай асуух гэж BBC-рүү тасралтгүй утастжээ. Хариуд нь тэд хээв нэг ”Гоймон дээрээ улаан лоолийн сүмс хийгээд сайн залбир” гэж зөвлөж байсан гэнэ.

Тэгвэл "Phoenix New Times" сонин 1999 онд орон гэргүй хүмүүст зориулсан сан байгуулж хоол хүнд хувцас хунараар хангах хандив цуглуулж байгаагаа хэлжээ. Мөн тэдгээр хүмүүсийг зэвсгээр хангахад туслаач гэсэн байна. Үүнийг уншсан хүмүүс дансаар маш их хэмжээний мөнгө шинжүүлжээ.

1986 онд Францын "Le Paridien" сонины Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд дахин барина харин цамхаг байсан газар 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэнэ гэсэн мэдээ уншигчдыг их бухимдуулсан бол "Irish Times" сонины Лениний шарилыг худалдан авч Парис хотын Диснейлэндийн үзмэр болгоно гэсэн мэдээ бүр олон хүний дургүйцлийг хүргэжээ. Тэр үед засгийн газарт маш олон хүний гомдол санал ирж байжээ.

Бидний мэдэхээр 2015 онд Австралийн гутлын загвар зохион бүтээгч Миз Мүүц селфи хийдэг гутал худалдаанд гаргах болсноо мэдэгдсэн билээ. Сурталчилгааг нь хүртэл цацсанд олон хүн итгэн худалдан авахыг хүссэн байна. Мөн өнгөрсөн жил Японы Burger King-ийн хамт олон шарсан махны үнэртэй сүрчиг дөрөвдүгээр сарын 1-ий өдөр зарна гэсэн зар тарааж урт дараалал үүсгэжээ.

 

2014 онд Өмнөд Каролина мужийн Клемсон их сургуулийн эрдэмтэд бар болон үнээний эрлийз амьтан төрсөн тухай мэдээг тарааж байжээ.