Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цаг 48 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.