“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар компанийн инженер, техникийн ажилтнуудын “1000 инженерийн зөвлөгөөн” энэ сарын 13-нд Эрдэнэт хотноо зохион байгуулагдана.

Зөвлөгөөнийг угтаж үйлдвэрийн ажиллагчдын дунд бүтээлч санал санаачлагыг өрнүүлэх, дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг хийсэн. Зөвлөлгөөнөөр бүтээмж инновацийн журмуудыг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд хэлэлцэх юм. Мөн компанийн бүтээмж инновацийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, сангийн журамд оруулах саналыг цех, нэгжүүдээс урьдчилан болон зөвлөгөөний үеэр хүлээн авч, судалгаа хийнэ. Өнгөрсөн хавар “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойд зориулан үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж, компанийн хэтийн хөгжлийн талаар хэлэлцсэн.

Энэхүү зөвлөлгөөнд 1000 гаруй инженер оролцож, тэдний оюуны бүтээлээр “Монгол инженерүүдийн бүтээл” эмхэтгэл хэвлэгдсэн юм. Инженер, техникийн ажилтнуудын санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд олон ажил хийгдэж байна.