"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдын Канадад авсан үнэтэй хаус нь авлигын мөнгөөр авсан нь тогтоогдсон тул Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Монголд шилжүүлэн авахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ энэ мэдээлэл үнэн.

Нийтэд наана нь мэдээлж болохгүй байгаа ч шалгаад эхнээсээ тогтоогдож байгаа хөрөнгүүд бий. Энэ нь хангалттай нотлогдлоо гэж үзвэл прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгөх байх” гэлээ.