Нэгэн иргэн цахим буюу шинэ гадаад паспортоор Хятад улсад зорчиход хуурамч бичиг баримтаар хил нэвтэрсэн гэж үзэн, удаан хугацаанд шалгасан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичсэн. 

Мөн энэ нь Гадаад Харилцааны Яамнаас цахим гадаад паспорттой болсон талаараа бусад улсад мэдэгдээгүйтэй холбоотой гэсэн байв.

Уг асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад "Манай улс шинэ гадаад паспорттой болсон талаараа холбогдох бүх байгууллагад мэдэгдсэн" хэмээсэн юм. 

Манай улс гуравдугаар сарын 1-нээс эхлэн цахим гадаад паспортын захиалга авч эхэлсэн. Тухайн паспорт нь чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар тамга даруулахгүйгээр сканердаад гарч, орох боломжтой зэрэг олон давуу талтайг албаны эх сурвалж мэдээлж байв.