Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй. Өөрийн гэсэн фитнесс агентлагтай болж, шилдэг тамирчидтай цуг онлайн сургалт явуулж эхэлсэн тэрбээр гэртээ хүүхдээ асарч суугаа ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл гоё сайхан байлгахаар чармайдаг гэсэн.

Бие галбирыг цогцоор нь “урладаг” гэх спортынхоо ачаар идэр чийрэг эр хүнээс дутахааргүй булчин шөрмөс нь зангирсан Анухай энэ бүхнээрээ харин ч нэг бахархдаг. 

Сүүлийн жилүүдэд Анухайгийн шоу нэртэй нэвтрүүлгээрээ олны танил бүсгүйчүүдийн жинг хасч олноо танигдаад байсан тэрбээр одоогоор Америк улсад аялан амарч байгаа юм.

Харин энэ үеэрээ өөрийн цахим хуудастаа шөнийн зугаалгын бичлэгээ оруулан гадаад залуутай явж бичлэгээ оруулсан нь түүний дагагч нарт таалагдаагүй бололтой түүнийг нэлээд шүүмжилсэн сэтгэгдэлүүд хөвөрч байна.

Энд дарж бичлэгийг үзнэ үү