omhiigoimon

Хятад улсад хэрэглэгчдийнхээ дургүйцлийг хүргэсэн нэгэн гоймонгийн үйлдвэр олны анхааралд өртжээ. Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 6-ны өдөр “Тонгчень” будааны гоймонгийн үйлдвэрийн ажилчид хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйг ноцтойгоор зөрчсөн байна. Тэрээр үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилчид будааны гоймонгоо хийх үедээ бүтээгдэхүүн дээрээ унтаж, нүцгэн хөлөөрөө гишгэж буй зургууд алдагдсан бөгөөд энэ нь цахим ертөнцөд шуугиан тариад байгаа юм.

Хятадын цахим ертөнцөөр уг үйлдвэрийг “Өмхий хөлтэй будааны гоймон” хэмээн нэрлэсэн бол Вэйбо сайтад “Энэ мэт үйлдвэрүүд дампуурах ёстой” хэмээн бичжээ. Тус үйлдвэрийн байрладаг Гуандун мужийн Дунгуань хотын Хүнс, эм хариуцах газраас тус газрын үйл ажиллагааг түр зогсоожээ. Дунгуань хотод 15 будааны гоймонгийн үйлдвэр байдаг бөгөөд тэдэнд мөн сануулга өгсөн байна.

Харин энэхүү хүмүүсийн эгдүүцлийг хүргээд байгаа үйлдвэрийн зүгээс энэ зураг авах үед шинэ жил таарч ачаалал ихэссэнтэй уг явдлыг холбон тайлбарлаж байгаа гэнэ.