УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ сарын инфляцын түвшин 10.9 хувь болж буурсан боловч махны үнэ өндөр байна" гэдгийг онцолсон. 

Иргэдээс их хурлын Тамгын газарт үнийн өсөлтийн талаар санал хүсэлтүүд олон ирсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Эдийн засгийн байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  болон Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнийг энэ амралтын өдрүүдэд хүнсний захуудаар явж ажиллахыг Г.Занданшатар дарга үүрэг болголоо. 

Ингэхдээ үнийн өсөлтийн асуудал, үүнтэй тэмцэх талаар холбогдох хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар судалж, танилцуулах, газар дээр нь ажиллах чиглэл өгсөн юм.