Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэсэн дуудлага,мэдээлэл цагдаагийн байгууллагад 05-р сарын 03-ны өдөр 12.50 цагт бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.