Драмын театрын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр "Театрын өмнөх машины зогсоолтой холбоотой шийдвэр гарсан. Зогсоолыг нь татан буулгаж, тохижуулах шийдвэрийг гаргасан" гэдгийг хэллээ. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан талаар өчигдрийн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мэдээлсэн юм.