Өчигдөр "давхар дээл"-ээ дан болгоё гэсэн Х.Баттулгын оронд ҮХАА-н сайдыг томилох гэж бөөн юм боллоо. Уг нь олон нийт ҮХАА-н сайдыг УИХ-ын гаднаас томилох ёстой гэж үзэж байсан. Харамсалтай нь Засгийн газар олон нийтийн эсэргүүцлийг үл тоож "давхар дээл"-ээ тайлъя гэсэн сайдынхаа оронд "давхар дээл"-тэй сайд томилохоор шийдвэрлэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн байр суурийг АН-аас М.Батчимэг, Р.Бурмаа хоёр л дэмжив. Тиймээс олон нийт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа хоёрыг асуудалд зарчмын байр сууринаас ханддаг хэмээн үнэлж эхлэв. Учир нь М.Батчимэг гишүүнийг нэлээд олон асуудалд зарчмын байр суурь баримталж улс орны эрх ашгийг эрхэмлэдэг гэж үнэлэх болсон юм. Тэр энэхүү үнэлэмжийг "давхар дээл"-ээ тайлъя гэсэн сайдын оронд "давхар дээл"-тэй хүнийг томилох асуудал дээр ч хадгалж чадлаа.