МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар толгойлуулсан тус намын гүйцэтгэх товчооныхон өчигдөр хуралдаж О.Баасанхүү гишүүнд хариуцлага тооцох эсэхийг ярилцсан гэнэ. 

Урьдчилан хорих төвд саатуулагдаад буй Г.Саран­гэрэлийг элдвээр дарамталсан хэмээн  түүний өмгөөлөгч Г.Батбаяр О.Баа­санхүү гишүүнд хариуцлага тооцохыг МАХН-аас хүссэн нь ийн гүйцэтгэх товчоо нь хуралдах шалтаг болсон гэж байгаа ч шийдвэр гаргах эрхийг Г.Шийлэгдамба атгадаг. Магадгүй намын даргаасаа багагүй банга хүртээд буй О.Баасанхүү гишүүнийг суудлаас нь ховхлох сайхан далим энэ ч байж болзошгүй гэнэ. 

Тиймээс МАХН-ынхан намынхаа үндсэн чигээс хазайж, хувийн тоглолт хийх болсон гэх шалтгаанаар жагсаалтаар УИХ-д заларч, гудамжнаас орж ирсэн гэж хэлүүлэгчдийн нэг болсон О.Баасанхүүг хялбархан нясалчих төлөвлөгөө боловсруулаад буй бололтой.