Өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ.

Энэхүү өөрчлөлтөө УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.06.05/ Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Улмаар Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчлон баталсан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид хүргэснээс хойш ажлын тав хоногийн дотор хориг тавих эсэхээ шийддэг хуультай.

Энэ дагуу Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь анхаарал татсан асуудал болоод байв.