Нохойд бариулсны улмаас нүүрэндээ сорвитой болсон гурван настай охиныг Америк дахь KFC-ийн нэгэн зоогийн газар үйлчлэлгүй хөөж гаргажээ. 

Гурван настай Виктория Уилчер өвөөгийндөө зочилж очиход нь гурван нохой дайрч охиныг урсан юм байна. Хөөрхий охин баруун нүдгүй болж, дээд доод уруул нь урагдан хамар нь ч бас гэмтжээ. “Охины минь нүүрний баруун хэсэг бүхэлдээ гэмтсэн. Олон удаа мэс засал хийлгэсэнч одоо тэр толинд харахыг ч хүсдэггүй. Бид тэр өдөр эмчид очоод буцаж байсан юм. Бид хоёр эмнэлэгт  удсан болохоор Виктория өлсөөд гэхээр нь KFC-ийн зоогийн газарт орсон. Бид цай, төмсний чанамал захиалсан. Тэр бас өөрөө ууж чаддаггүй болохоор би гуурс авахаар явах үед хоол зөөгч ирээд охиныг минь эндээс яв, үйлчлүүлэгчид царайнаас чинь айж байна гэсэн байна” хэмээн охины эмээ ярьжээ. Тэр бас “Охин маань ердөө гуравхан настай, гадаад төрхөөсөө ч ичдэг. Гэхдээ энэ чинь түүний буруу биш шүү дээ. Бяцхан хүүхдэд ингэж хандаж болохгүй шүү дээ” гэжээ. 
Эмээгийнх нь хэлснээр бол охин бүхнийг ойлгоод гэртээ харих замын турш уйлж явсан гэнэ. Хэвлэлийн мэдээлснээр бол KFC  зоогийн газрын ажилтныг шалгаж эхэлсэн байна. “Үйлчлүүлэгчид ингэж хүндэтгэлгүй хандсаных нь төлөө бид хатуу хариуцлага тооцно. Одоогоор шалгаж байна, гэхдээ бяцхан охин, тэдний гэр бүлийнхний төлөө бид бололцоотой бүхнийг хийнэ” гэж зоогийн газрын төлөөлөгч хэлсэн байна. 
Виктория охин одоо дахиад хэд хэдэн мэс засалд орох юм байна.