УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсрол шинжлэх ухаан (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан Төрийн өмчийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын талаар танилцуулга хийсэн юм. 

Энэ үеэр зарим УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах хариултуудыг өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, энэхүү төслийг хэрэгжүүлж буй ажлын дэд хэсэг хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилж, хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадаж байгаа эсэх талаар лавлав.

- Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд 180 гаруй ариун цэврийн байгууламжийг хүлээж авахад биечлэн очиж, чанар, стандартыг хангуулан биечлэн очиж байгаа талаар танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, зураг төсөлгүй ажил эхлүүлсэн, чанаргүй ариун цэврийн байгууламж барьсан зэрэг  хариуцлага алдсан гүйцэтгэгч компаниуд болон зарим сум орон, нутгийн, сургуулийн удирдлагуудад  хариуцлага тооцох шаардлагатай байна. Энэ талд ямар арга хэмжээ авах талаар асуулаа. 

Хариуцлага тооцох асуудал хоцроогүй. Захиалагчийн хариуцлагагүй байдлаас гүйцэтгэгчийн алдаа гаргасан бүрд хариуцлага тооцох учиртай. 

“Эрдэнэт” үйлдвэрээс өгсөн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ хөрөнгөөр 600 орчим объектыг барьж байгуулна.

Харин цаашдаа зөв ашиглаад явах сэтгэл, хандлага маш чухал байна. Энэ бол соёлын том хувьсгал, сэтгэлгээний өөрчлөлт юм. Мөн хот, хөдөөгийн сургуулиудын ялгааг арилгахад гарч буй дэвшил гэв