Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан" гэх дуудлага, мэдээллийг 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 11:25 цагт ирүүлснийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна.

Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье.