УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд намын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "Надад хардах эрх байна. Нэгдүгээрт, Боловсролын тухай хууль бол Засгийн Газраас өргөн мэдүүлсэн төсөл байсан. Ерөнхий сайдаас авахуулаад Англи хэлийг хоёрдогч хэл болгоё л гэж байсан шүү дээ. ХҮН намын мөрийн хөтөлбөрт бол тов тодорхой байдаг. Англи хэл Монгол Улсын хоёр дахь хэл байх ёстой.

Иймээс ч уг хуулийн төслийг дэмжиж байсан. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярилцаад, бүлгээс завсарлаг аваад байр суурь нь өөрчлөгдсөн. Учир нь хөрш орнуудын нөлөө орсон гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр Монгол Улс тусгаар улс юм бол, цаашдаа ч тусгаар тогтнолоо баталгаажуулна гэвэл Англи хэл зайлшгүй. Үүн дээрээ хатуу байх хэрэгтэй. Хөрш орнуудтайгаа ойлголцох ёстой. " гэв.