Сайн байцгаана уу? Залуучуудаасаа нэг зүйлийг асуумаар байна.  Нөхөр бид  хоёр үерхээд  гурван жил болж байж нэг гэрт орсон.   Одоо хамт амьдраад таван жил болж байна.  Удахгүй хүүхэд маань   төрнө.  Дутагдаад гачигдаад байгаа зүйлгүй, мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад аз жаргалтай сайхан л амьдарч байна.

Бид хоёр нэгнээсээ юугаа ч нуудаггүй. Хэн хэндээ долоо хоногт  нэг удаа шоудах виза олгодог.  Харьцангуй ардчилсан гэр бүл гэж хэлж болно.  Асуудал гарвал хэрэлдэхгүйг хичээж, ярьж хэн хэндээ харилцан буулт хийдэг. Голчлон нөхөр маань буулт хийдэг л дээ.

Нөхөр маань  саяхан нэг өдрийн шоуны визагаа  бүтэн шөнийн  болгож өөрчилмөөр байна гэж хэллээ.  Яаж байгаан гэсэн чинь хөлбөмбөг үзнэ гэнээ.  Хөлбөмбөг үзэх бол асуудал алга л даа.  Гэхдээ л эрчүүд зүгээр хөлбөмбөг үзээд өнгөрөх улс мөн үү?  Байнга нэг өдөр гэрээсээ гадуур байна гэхээр  нэг л  эвгүй санагдаад байна.

Анх сонсоод уур хүрсэн ч  биеэ бариад бодож үзье л гэж хэлсэн.  Гэхдээ бодохоор л уур хүрээд, гомдоод байх юм.  Эсвэл би жирэмсэн болохоор өмнөх шигээ сайхан биш болчихсон юм болов уу? Надад асуудал байгаа юм болов уу? Зөвшөөрөх үү?  Болих уу? Зөвшөөрөхгүй бол аятайхан шалтгаан олж хэлмээр байна.  Яах вэ?