Үндэсний их баяр наадмын тасалбарыг 07-р сарын 01-ээс эхлэн, www.enaadam.mn сайтаар борлуулахаар болжээ. Тасалбарыг зөвхөн цахимаар борлуулах бөгөөд жуулчдын тасалбарын захиалгыг мөн цахимаар хүлээх авах аж. 

Гадаадын жуулчид тасалбар авахдаа дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авах юм байна.

Ингээд захиалга дууссаны дараагаар буюу 07-р сарын нэгнээс www.enaadam.mn цахим сайтаар борлуулж эхлэх юм. Тасалбар сүүдрэвчтэй, сүүдрэвчгүйгэсээ шалтгаалаад хоёр өөр үнэтэй байна. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм байна.  

Төв цэнгэлдэх хүрээлэн 11 мянган суудалтай, энэ тоондоо багтааж тасалбар борлуулах тул наадмын нээлт, хаалт үзэхийг хүссэн хүн бүр авч чаддаггүй. Энэ жилийн хувьд наадмын тасалбар: 

  • Сүүдрэвчтэй суудалд- 52500 
  • Сүүдрэвчгүй суудалд- 42000 
  • Машины зогсоолын тасалбар- 21000 төгрөгийн үнэтэй байх юм.