Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн байна.

Иймд аваарын горимд шилжүүлсэн тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн цахим хуудсанд мэдээлэв.