Хүүхдээ тэврээд явж байсан эмэгтэйн машиныг ачаад явж байна гэх зураг өчигдөр олон нийтийн сүлжээнд тарсан. Тэгвэл бодит байдал дээр юу болсон талаар тус ачилтын машины жолоочоос тайлбар авлаа.

Ачилтын компанийн жолооч Б.Эрдэнэбаяр "Миний бие өчигдөр Цагдаа нарын шаардлагын дагуу үүрийн 05:00 цагаас хойш тэр хавийн машинуудыг уснаас холдуулах ажлыг хийсэн. Нийтдээ 20 гаруй машиныг уснаас гаргасан.

Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа зураг мөн адил тус машиныг уснаас холдуулж өгч байгаа үеийн зураг. Хажууд нь яваа хүүхэдтэй эмэгтэй бол хажуугаар өнгөрч явсан хүн.

Гэтэл өчигдөр сошиал сүлжээ болон зарим мэдээллийн сайт дээр бодит байдлыг нь мэдэхгүй байж худал мэдээлэл гаргасан байна. Зураг дээрх машиныг уснаас татаж байх явцад миний машин хөдлөх боломжгүй унтраад зогсчихсон байсан юм.

Өдөржин машин уснаас татаад ажлаа хийгээд явж байсан хүний хувьд ингэж гүтгүүлсэндээ гомдолтой байна.

Өчигдөр унтраад зогссон машинаа шөнөжин янзлаад өнөөдөр өглөө ахиад ажилдаа гарсан.

Бодит байдлыг мэдэхгүй байж хүн болгон муугаар хэлж над руу дайрч байна. Шатахуун түгээгүүрийн хүн хүртэл мэдэж байна гээд бод доо. Учрыг нь мэдэхгүй байж зүгээр ажлаа хийгээд явж байсан хүний зургийг аваад ингэж худал мэдээлэл тараасан явдалд гомдолтой байна” гэв.