Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж өнөөдөр өглөө Мандал суманд ажиллаж байна.

Улмаар өглөөний 06 цагт сумын онцгой комиссыг хуралдуулжээ. Учир нь, өчигдөр буюу долдугаар сарын 06-нд аврах ажиллагаанд явж байсан нэг иргэн Зил-131 маркийн автомашинтайгаа 64-ийн модон гүүрээр гарч явахдаа машинтайгаа унаж эндсэн харамсалтай үйл явдал болжээ.

Одоогоор цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад эндсэн талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Иргэдийн хувьд онцгой комиссын анхааруулгыг сайтар даган мөрдөхийг дахин анхааруулъя.