Нийслэлд авлигын үер нүүрлэж, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов. Үргэлжлэн орсон борооны улмаас гэж байгаа боловч яг үнэндээ авлигаас үүдэлтэй усанд авталт болчихоод байна.  Үүнийг хаа хаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очиж ажиллав.  Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд энэ үеэр онцолжээ.

 “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа юм.  2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдээд байна.  Мөн тэрбээр “Уг нь эрсдэлийн бүс буюу гол устай газраас 50 метр дотогш барилга, байгууламж барьж болохгүй гэдэг заалт бий. Гэвч шүүхийн шийдвэрийн асуудал гардаг.  Жишээ нь "Авлига хороолол" дээр шүүхийн шийдвэр нь буцаж сэргээд далан, хаалтыг нь аюул осолгүй түвшинд хийсэн гээд л явж байна. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн шаардлагаар шахдаг. Цаашдаа Улаанбаатар хотод газар олгохдоо Газрын багц хуулийг эхний ээлжид шийдэх нь чухал. Одоогийн хууль дүрэмд газар олголт хийх нь маш төвөгтэй асуудал. Засаг даргын захирамжийн 70-80 хувь нь газрын зориулалт өөрчлөх, газар шинээр олгох, цуцлах байдаг.  Улаанбаатарын төлөвлөлтийн алдаа энэ юм.  Хэн нэгэн Засаг даргын гарын үсгээр газар олгодог биш газрын биржээр зохицуулагддаг байх нь зүйтэй. Газар олголт далд эдийн засгийг дэмждэг хэрэгсэл байж болохгүй” гэдгийг онцолж байв.

 Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах үүрэг өгөв.  Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өгсөн.   Ингэснээр наад зах нь нийслэл, дүүрэг аймаг, яам тус тусдаа газар олгодог байсныг нэгдсэн системд оруулахаар болж юм. 

Ийнхүү авлигаас үүдэлтэй үерийн улмаас нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

 Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд,

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах

-Долдугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх

-Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах

-Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх

-Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгов.  Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин