Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тоймын дугаар, огноо: №10, 2023.07.06

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."

Нийслэлийн прокурорын газраас Яллагдагч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардидад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.