Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон 32 иргэн дөрвөн компанийн шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулж байна. 

Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбад нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 35 сая төгрөгөөр торгох,

Хөгжлийн Банкны Хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбууг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил, зургаан сая төгрөгөөр торгох ял,

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг дөрөв, гурван жилийн хорих ял оноов.

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт холбогдсон 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруугийн дүгнэлтийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүх бүрэлдэхүүн танилцуулсан билээ. Нийт 48 хүнийг цагаатгаж, 32 хүн дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ноос Хөгжлийн Банкны гэх тодотголтойгоор эхэлсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан гэм буруутайд тооцогдсон 32 иргэн, дөрвөн компанийн шүүхийн шийдвэрийг танилцуулснаар өндөрлөхөөр боллоо.