Орхон аймагт хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ
2023/07/18
Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Орхон Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Орхон аймагт сүүлийн хоёр сард хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь буюу 77,8% нь хачигт энцефалитын тохиолдол байна. Эдгээрээс 1 нас баралт бүртгэгджээ.
Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас баржээ.
Хачигт энцефалит өвчин нь мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг. Хачигт хазуулснаас хойш 7-14 хоногт өндөр халуурч, чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, хүзүү нуруу, мөчдийн булчингаар хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах, саажих, ухаан алдах, татах, хөхрөх, хөөрлийн байдалд орох зэрэг хүндрэлүүд илэрч удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдуулах, нас барах аюултай өвчин юм.
Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалав.
Зочин · 2023/07/19
SEXSDN80955877
Зочин · 2023/07/18
80955877