Өчигдөр орой Төв аймгийн Борнуур сумын нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас Аглаг бүтээлийн хийдийн урд иргэдийн автомашин урссан, шаварт суусан, усанд боогдсон дуудлагаар Аврах ангийн тэргүүн ахлагч Х.Цогбадрахаар ахлуулсан бүрэлдэхүүн очиж 9 машиныг татан гаргаж, 23 том хүн, 4 хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Одоогоор майханд амарч байсан 2 иргэн үерийн усанд урссан гэх мэдээллийн дагуу Аврах анги, Үндэсний Аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна.