Улаанбаатарт өчигдөр орсон борооны улмаас 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртсөн байна.

Тэгвэл үерийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Чингүнжавын замын засварын танилцуулав.

Тэрбээр "Чингүнжавын гудамж 1974 онд бетон суурь, асфальтан хучилттайгаар анх баригдсан. 2007, 2019 онд их завсар хийгдсэн. Бичил хорооллын хойд уулнаас урсаж байгаа үерийн ус зайлуулах Энхболд, Энхбаярын замын шугам нь ажиллахгүй байгаа учраас Чингүнжавын зам руу үер ордог.

Үерийн ус гуравдугаар хорооллын зам дээгүүр шууд урсдаг. Үүнийг засахын тулд ус зайлуулах хоолойг нь хүчитгээд гандангаас 10 дугаар хороолол явж буй үерийн суваг руу залж хийнэ. Мөн Чингүнжавын замын ус шингээх худгийг нэмэх болно. 

Энэ жил тус замын сэргээлтийн ажлыг бороо ороод газар хатсаны дараа хийнэ. Дараа жилээс баруун үерийн далан руу усыг нь хийх төлөвлөгөөтэйгөөр зураг төслийг нь шинээр тавина" хэмээн ярилаа.