Усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүд өчигдөр уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар судалгаа хийснээ танилцуулжээ. 

Тухайн судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэдгийг тусгасан байна. 

Түүнчлэн S.Оutlets дэлгүүрийн газрыг мөн "Aqua Garden" хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг "Престиж инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулсан юм.

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар "Сэлбэ, Дунд голын урсцад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж байна. Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авна" гэдгээ уулзалтын үеэр мэдэгдэв. 

зураг