Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Ц.Хуланг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргасан байна. Түүнд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Албан мэдээллийг удахгүй хүргэнэ гэдгийг шүүхийн байгууллагаас мэдээлэв.

Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэм буруутайд тооцон, Ц.Хуланд 9 жил, 4 сар хорих, Б.Отгонбаатарт 8 жил хорих ял тус тус оноожээ.

-Тэднийг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилчдаас 238,683,390 төгрөг авсан нь тогтоогдсон

-Улмаар Ц.Хулангаас 159,753,220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх

-Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөгийг албадан гаргуулж, мөн улсын төсөвт гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Мөн үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй, нууцын зэрэглэлтэй хэмээн онцоллоо.