Цагдаагийн байгууллагад иргэн Ц-ээс Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд байрлах гэрээсээ манай охин У нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед гараад түүнээс хойш холбоо барихгүй, гэртээ ирээгүй байна гэх мэдээллийг бүртгэн, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг олж тогтоон, ар гэрт хүлээлгэн өгсөн.

Хүүхдийн эрүүл мэнд хэвийн ямар нэгэн халдлага, дарамт шахалтад өртөөгүй байна.