Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой  багийн 22 дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан 2 хүн шороонд даруулсан байсныг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эсэн мэнд гаргаж нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. 

ОБЕГ-ын алба хаагчдыг очиход Б /31настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/ нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байжээ.