Өнгөрсөн шөнө 11:50 минутын үед Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Энэ талаар "Энэ сарын 7-ны буюу өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "бусдад хутгуулчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу хэргийг газарт очиход хэргийг үйлдсэн этгээд М хэргийг газраас зугтсан байсан. Тухайн этгээдийг эрэн сурвалжилж БЗД-ын нутаг дэвсгэр Бөхийн өргөөний ...тоот байрны гаднаас олж тогтоосон. Энэ үед тухайн иргэн хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартаа скочдсон байсан.

Цагдаагийн алба хаагчид хууль ёсны шаардлага тавьж, хүч нэмэгдүүлэн тухайн этгээдтэй хэлэлцээр хийсэн ч хүлээж аваагүй учраас албадлага хэрэглэсэн. Энэ эрх хэмжээний хүрээнд албадлага хэрэглэсэн. Хоёр цаг гаруй хугацаанд хэлэлцээр хийсэн. Резинэн сумтай буугаар буудсан. Тусгай хэрэгслийг хэрэглэх хуулийн дагуу хэрэглэсэн. 

Тухайн иргэн нь нийт таван удаа ял шийтгэл эдэлж байсан" гэлээ.