Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн” нууранд 24 настай эрэгтэй сэлэхээр ороод живж нас баржээ.

Тодруулбал, Гүн нуур нь аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 к-т оршдог бөгөөд хүн осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 15.27 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход 24 настай иргэн Т нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, тухайн өдрийн 17.20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Гахайн байр” гэдэг газар “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 21.28 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай иргэн Ц нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг 8 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд та бүхнийг анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна.