Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийнэ. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөж байна.