Сайн байцгаана уу?  Би найз залуутайгаа үерхээд гурван жил болж байна. Бид 2 одоо 25 настай. Ажилд ороод хоёр биенийхээ гэрээр байнга л орж гарч байдаг болохоор бараг гэрэлэсэн хосууд шиг л байдаг. Гэхдээ сүүлийн үед бид 2ын харьцаа муудаггүй ч гэсэн секс хийх давтамж нь холдоод байх юм.

Ажлын ачаалал мэдээж хэрэг нөлөөлж байгаа л даа. Гэхдээ долоо хоногт ганцхан гэхээр сонин байна. Өмнө нь өдөр бүр хийдэг байсан л даа.  Ядаж  өмнөх шигээ биш юмаа гэхэд ядаж долоо хоногтгг 2-3 удаа байж болдоггүй юм байхдаа.

Өөр охинтой болчихсон юм болов уу гэж хардах л юм. Үнэхээр ажил ачаалалтай байсан ч гэсэн  залуу хүн уг нь долоо хоногт хэд ч хийж болно биз дээ?  Эсвлэ надаас уйдсан юм болов уу?