Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эхнэртэйгээ хамтран эзэмшдэг нэр бүхий хотхоныг хууль бусаар бариулсан учир АТГ-ынхан илрүүлэн шалгаж байна гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар Авлигатай Тэмцэх Газраас тодруулахад "Мөрдөн байцаах хэлтсээс прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв. 

Харин Б.Чойжилсүрэн сайд өөрөө "Би мэдээгүй байна" гэх хариултыг өгсөн юм.