2013 оны хамгийн анхны дрифтын шоу өчигдөр буюу амралтын өдрөөр Скай ресортод амжилттай болж өндөрлөлөө. Залуусын анхны брэнд d20 болон VIP Crown auto club хамтран "d20 Drift" шоуг 2 дахь жилдээ зохион байгуулсан юм.

Дрифт шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт билээ. Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр шарвалт хийж олныг гайхшруулан автомашины хорхойтнуудаа баярлууллаа.

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel Group d20 брэнд

Зохион байгуулагч: VIP CROWN AUTO CLUB

Дэмжигч байгууллага: Замын Цагдаагийн газар 

Хамтран оролцогч: MGL Media Group , ESSO тос тосолгооны төв, OMERTA обуд дугуй худалдаа, MОНРЕ даатгал зэрэг байгууллагууд хамтран ажилласан билээ.

Энэ жилийн тэмцээний ялагчаар :

Эхний байранд - 15-00 УНЭ улсын дугаартай Nissan Silvia

2 дугаар байранд - 49-03 УНЭ улсын дугаартай Toyota Mark II

3 дугаар байранд - 95-40 УНМ улсын дугаартай Toyota Mark II

Тусгай байранд - 82-00 УБЧ улсын дугаартай Toyota JZX100

Энэ жилийн анхны дрифт шоу ийнхүү амжилттай болж өндөрлөсөн юм. Манай мэдээллийн төгсгөлд манай dorgio.mn сайт буюу MGL media группийн нэрийн өмнөөс 95-40 УНМ улсын дугаартай Toyota Mark II автомашинтай оролцон 3 дугаар байр эзэлсэн Мөнх Эрдэнэд байгууллагын нийт хамт олны өмнөөс баяр хүргэн спортын өндөр амжилт хүсч байна