anemone shine gishuun

Монголын урлагийн салбарт хэдийнэ олны танил болж, чамлахааргүй олон уран бүтээл гаргасан  охидын “Anemone” хамтлаг шинэ гишүүнтэй болжээ. 

25” -р суваг телевизийн “Making the band” нэврүүлэгээс төрөн гарсан тус хамтлаг анх таван гишүүнтэй байсан.  Хамтлагийн гол дуучин Ооноо буюу Оюунтуяа “Making the band-1″ төсөлд хамрагдаж “Anemone” хамтлагийн гишүүн болсноор анх урлагт хөл тавьсан. Гэвч удалгүй Японд сурахаар болж хамтлагаа орхиж уран бүтээлээ тодорхой хугацаагаар завсарлахаар болсон гэдэг. Үүний дараагаар хамтлагийн ахлагч болох хамгийн царайлаг хэмээгддэг Жулдыз буюу Жулиа хамтлагаасаа гарсан юм. Жулиаг хамтлагаасаа гарах болсон шалтгааныг хамтлагийнхан ихэд нууцалж байсан бөгөөд цахим ертөнцөөр тэднийг тус хамтлагийн гишүүн Цэнгэлэнтэй таарамж муутай байснаас болсон хэмээн шуугиан тарж байсан.
Өмнө нь хамтлагаасаа хамгийн чадварлаг хоолойтой Ооноог Япон руу явахад “Anemone”-ийг сонсдог хүмүүс багагүй харамсал тээсэн. Тэгвэл “Бид үхэн үхтэлээ энэ бүрэлдэхүүнээрээ байна” хэмээн амлаж байсан тус хамтлаг хоёр дахь гишүүнээ үдэж гурван дуучны бүрэлдэхүүнтэй болоод байсан. Тэгвэл гурван гишүүнтэй үлдээд байсан “Anemone” хамтлаг шинэ гишүүнээ хүлээн авчээ. Тэрээр нэгдүгээр сургуулийг төгссөн Мөнхболдын Бишрэл хэмээх охин аж.