Хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэж байна гэх асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өгөв. Тодруулбал "Цахим орчинд зураг бүхий нийтлэгдсэн “Үл таних 40 гаруй насны эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг дэлгүүрээс юм хулгайлсан, юмаа шалгуул гэж дагуулж явахыг оролдсон гэх” мэдээллийг хүлээн авсан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.

Шалгаж дуусаад мэдээлэл өгөх болно" гэлээ.