"Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2023.08.29/ болж байна. Хуралдаанаар тус хорооны даргыг сонголоо. Тодруулбал,

        Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар өөрийгөө, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нэр дэвшүүлсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн 55.6 хувийн саналаар Х.Нямбаатарыг түр хорооны даргаар сонголоо.

Тус хороо нь:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
  • Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах
  • Иргэд олон нийтийг мэдээллээр хангах хяналт шалгалтын тайланг УИХ-ын намрын чуулганд танилцуулах үүрэг бүхий түр хороо юм.