Би одоо 33 настай. Ажилдаа дуртай, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олсон нэгэн.   Нөхөргүйг эс тооцвол надад дутагдаад байхаар зүйл алга. Гэхдээ сүүлийн үед их ганцаардах боллоо.  Өмнө нь мэдээж хэрэг найз залуутай байсан.  

Гэхдээ миний энэ ганцаардал нэг талаас надас, нөгөө талаас  найз залуугаас минь болсон юм шиг санагдаад байна. Архи ууна, тамхи татна, замбараагүй,  намайг харддаг байсан. Тэгсэн ч би муу зуршлийг нь засаж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Засарч  байсан. Нэг л өдөр араар тавьсан нь баригдаж,  юу ч сонсохыг хүсэлгүй харьцаагаа тасалсан.  

 Одоо хойноос залуучууд гүйдэг ч дандаа дутагдалтай  хүмүүс таараад байхаар  сэтгэлд нэг айдас үлдчихжээ.  Би энэ хүнийг засаж чадах болов уу?  хамт амьдарбал яах бол гээд л олон зүйл боддог боллоо.

Ер нь эр хүний муу зуршил засагддаг болов уу?  эсвэл би муу зуршлийг нь тэвчээд  өнгөрөх үү?