Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн гэж ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн.

Тухайн бөхийн Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргах хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Хэрэв бөх Б сорьц шинжлүүлэхгүй бол А сорьцын буюу эхний шинжилгээний хариуг өнөөдөр зарлах байв.

Тэгвэл өнөөдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн бичжээ.

Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг байна.