2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн А-гийн биеийн байдал муудаж, амь нас нь аюултай нөхцөл байдалд орсныг соргогоор мэдэрч, эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж, цагдаагийн алба хаагчийн сонор сэрэмж, авхаалж самбаа, хүнлэг, чин сэтгэлийг илтгэн харуулж, цагдаагийн албаны тангаргаа нэр төртэй биелүүлсэн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Отгонбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Х.Мөнхдөл нарт Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат өнөөдөр /2023.09.04/ ТАЛАРХАЛ гардуулж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Алба хаагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье