Хүүхдийг нь зодсон гээд аав нь багш нарыг зодож байна гэх бичлэг өчигдөр цахим ертөнцөд цацагдсан. Уг бичлэгийн дагуу шалгахад Монголд биш болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал дээрх бичлэг нь 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV камерт үлдсэн байна.

Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан үйл явдал болжээ. Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгдсэн байна.

Иймд цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.