Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриалсан билээ. 

Энэ яриа холбогдуулан цахим орчинд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Буянжаргалын Болороо гэх бүсгүйг холбон түүнийг ирэх сонгуульд намын жагсаалтаар нэр дэвших нь хэмээн яригдаж эхэлсэн.

Тэгвэл энэ талаар Буянжаргалын Болороо өөрийн тайлбараа ингэж бичжээ. 

за нэг зүйл хэлэхгүй бол зүгээр сууж байгаад хүмүүсийн амны зугаа болох нь. 

ЕС жагсаалтын эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж хэлсэн байна. Түүнд нь миний нэрийг хутгаад эхэлжээ.

Хариуцлагатайгаар хэлье ээ “Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй !!!”.

ер нь тухайн хүн өөрөө байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байхад дураараа таамаг дэвшүүлж байна гээд хүний нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх соёлд суралцмаар байна шүү хэдүүлээ.

Би 4 жилийн өмнө ч хэлж байсан. Би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөж, боловсрохыг илүүд үздэг хүн хэмээжээ.