СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш 2 настай хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тиймээс энэ хэргийг СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж байна.

Туслах багш 2 настай хүүхдийг зодсон энэ үйлдэлд охины ар гэр гомдолтой байна.Харин цэцэрлэгийн зүгээс тухайн багшийг ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгдлээ